2019/02/02

Орхон аймгийн татварын хэлтсийн хамт олныг 2018 онд Монгол улсынхаа болон төрөлх Орхон аймаг Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн ахиц дэвшил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хичээл зүтгэл гаргаж ажилласныг өндрөөр үнэлж орон нутгийнхаа Шилдэг байгууллагад олгодог аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүн дээд шагнал Соёрхол, "Цагаан Арслан" цомоор шагнаж урамшуулсан. Энэхүү Соёрхол, "Цагаан Арслан" цомыг Эрдэнэт хотын нийт иргэдийн итгэл, сэтгэл, хүндлэл дагалдаж байгааг гэрчлэн Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталгаажуулсан байна.

Манай хамт олонтой хамтран ажилладаг Орхон аймгийнхаа нийт татвар төлөгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

 

ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС