ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ХЭЛХЭЭ

 

 

 

1.    Хэлтсийн бүтэц, чиг үүргийн мэдээлэл, түүхэн товчоо

 

 

Байгууллагын нэр

Харьяалал

Шийдвэрийн огноо

Шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага,

Шийдвэрийн дугаар

1

Татварын тасаг

Хотын Санхүүгийн хэлтэс

1991.01.17

АДХГЗ-ны 09 тоот захирамж

2

Татварын хэлтэс

Ардын хурлын гүйцэтгэх захиргаа

1993.03.20

АХГЗ-ны 26 тоот тогтоол

3

 Татварын хэлтэс

Татварын ерөнхий газар

1994.02.01

МУ-ын ЗГ-ын 194 тоот тогтоол

4

Татварын хэлтэс

Гааль, татварын ерөнхий газар

2015.11.13

МУ-ын ИХ-ын тогтоол

Дугаар 100

5

Татварын хэлтэс

Татварын ерөнхий газар

2016.07.01

 

 

 

 

1990 онд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөний үр дүнд нийгэм төр засгийн тогтолцоо шинэчлэгдэж, зах зээлийн эдийн засаг, нийгмийн харилцаа үүсэх  нөхцөл бүрдсэн юм. Монгол оронд төрийн зохицуулалттай зах зээлийн харилцаа ийнхүү эхлэхээс өмнө албан татварын биеэ даасан систем огт байсангүй. Харин 1990 онд СНЗ-ийн 133 дугаар тогтоолоор сангийн яамны бүтцэд Орлого татварын газар гэсэн нэртэйгээр татварын албаны анхны суурь тавигдаж, 1990 оны 12 дугаар сарын 24-нд албан татварын анхны бие даасан хууль батлагдаж, орчин үеийн бие даасан татварын алба бий болох үндэс тавигдсан.  Татварын анхны бие даасан хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэхээр Орхон аймгийн АХГЗ-ны даргын 1991 оны 01 дүгээр  сарын 17-ны өдрийн 09 тоот захирамжаар хотын АХГЗ-ны санхүүгийн хэлтсийн дэргэдэх татварын тасгийг 4 хүний орон тоотойгоор байгуулжээ. Анхны тасгийн даргаар А.Хасаг, татварын байцаагчаар Г.Буяндэлгэр, Ж.Даниа, Б.Түдэв, нар 1990 онд батлагдсан татварын анхны хуулийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Хувиараа аж ахуй эрхлэгчид болон ААН-үүд олноор нэмэгдэхийн хэрээр татварын албыг боловсон хүчнээр хангаж, 1991 оноос С.Жигжиддорж, Л.Дашцэрэн, Д.Зориг, Батсүх нарыг байцаагчаар нэмж ажиллуулжээ.

 

Улмаар 1993 онд Монгол улсад албан татварын багц хууль мөрдөгдөж эхэлсэн  Монгол улсын засгийн газрын 11 дүгээр тогтоолоор Монголын татварын албыг бие даалган, зохион байгуулснаар дээрх тогтоолыг үндэслэн Эрдэнэт хотын АХГЗ-ны 26 дугаар тогтоол гарч, санхүүгийн хэлтсийн татварын тасгийг хотын татварын хэлтэс болгон өөрчилж, хотын даргын удирдлагад ажиллуулжээ. Ийнхүү хотын татварын хэлтэс орон тоо бүтцийн хувьд өргөжиж, 3  тасаг, 16 байцаагч, бие даасан төвтэйгээр, хуулийн этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

1994 оны 3 дугаар сарын 20-нд Монгол улсын татварын албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болж, татварын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, зохион байгуулсны дагуу хэлтсийн даргын 11 тоот тушаал гарч, хэлтсийн бүтцийг, Татвар хураалт үйлчилгээний тасаг, татварын хэрэг бүртгэх  тасаг, Татварын хяналт шалгалт, мэдээлэл боловсруулалтыг тасаг, зэрэг үндсэн 4 тасаг, 2 автын байцаагч, 38 орон тоотойгоор өөрчлөн зохион багуулсан.

 

1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэлтсийн даргын 41 тоот тушаал гарч, татвар хураалт үйлчилгээний тасгийг 2 хувааж, ААНБ-ын татвар хураалт, үйлчилгээний тасаг, ХАОТ хураалт үйлчилгээний тасаг болгон өөрчилсөн.  

 

2007 онд хэлстийн үйл ажиллагааг жигд хэвийн явуулахад ихээхэн анхаарч, ажлын хуваарийг шинэчлэн, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, материал хангамж, хүний нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн 4 тасаг  42 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.

 

2015 онд Засгийн газрын тогтоолын дагуу татварын ерөнхий газар, гаалийн ерөнхий газартай нэгдэж, орон нутгийн гааль, татварын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орон 60 орон тоотоогоор ажиллаж байсан.

 

2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн / тоот тушаалаар чиг үүргийн дагуу гааль, татварын хэлтэс бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар  тус хэлтэс нь Захиргааны тасаг, Орлогын тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг, Татвар төлөгчтэй харилцах тасаг, , Эрсдэл статистикийн тасаг гэсэн 5 тасаг 60 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

2.Техник, технологийн шинэчлэлээр үргэлж манлайлсаар ...

 

1996 оны 12 дугаар сарын 20-нд татварын хэлтэс нь АЗДТГ-ын төв байрнаас нүүж, захиргааны 2 дугаар байранд шилжин үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2001 онд тус хэлтэс  өөрийн тусдаа байранд шилжин суурьшсан.

 

2003 онд ORACLE  систем дээр суурилсан WINDOWS орчны программуудыг татварын мэдээлэл боловсруулалтад нэвтрүүлсэн.

 

2004 онд бүх төрлийн татварын мэдээллийн нэг дороос олгох нэг цэгийн үйлчилгээг нээн ажиллуулж эхэлсэн.

 

2008 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, татвар төлөгчдөд нэг цэгээс үйлчлэх, татварын мэдээлэл, бүртгэлийг боловсронгүй болгох, интернэтийн орчинд ажиллах зэрэг төрийн үйлчилгээний орчин үеийн шинэлэг хэлбэрүүдийг ажилдаа нэвтрүүлэн ажиллаж байна.

 

2010 онд байгууллагын архивын ORG-GMC программ суурьлуулан, сургалт явуулж байсан бол 2014 онд энэ программтайгаа албан хэрэг хөтлөлтийн программыг холбож өгснөөр цахим архив бүрдэх, баримт бичгийн эрэлт хайлтыг түргэн шуурхай болгосон.

 

2013-2014 онд цахимаар татварын тайлан хүлээн авах, лавлагаа тодорхойлолт авах зэрэг шинэлэг техник технологи нэвтрэв. Ингэснээр татвар төлөгчдийн цаг зав, хөрөнгө зардлыг хэмнэсэн  дэвшилтэт үйлчилгээг хамгийн анх төрийн байгууллагад нэвтрүүлсэн анхны алба болсон билээ.

 

2015 онд “Тоон гарын үсэг”-ийг нэвтрүүлж бүрэн цахимжсан алба болж, улмаар  техник технологийн шинэ ололт амжилт бүрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна. 

 

Ийнхүү татварын хэлтсийн үйлчилгээний цар хүрээ, үеийн үед өргөжин тэлж, улам бүр боловсронгүй болж, хүчирхэг хүний нөөц, техник тоног төхөөрөмжөөр бэхжсэн, төрийн үйлчилгээний орчин үеийн шинэлэг арга барилтай цахим алба болон хөгжсөөр байна. Зах зээлийн эдийн засаг төлөвшиж хөгжихийн хэрээр, нийгмийн шаардлагын дагуу татварын хэлтсийн үйлчилгээний цар хүрээ, шалгуур, шаардлага нэмэгдэж, жилээс жилд өргөжин тэлж, боловсон хүчин, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмжийн хувьд өсөн бэхжиж ирсэн. 

 

3.    Удирдах ажилтнуудын мэдээлэл

 

 Татварын тасгийн анхны даргаар Ж.Даниа 1991 оны 05 дугаар сараас 1992 оны 6 сар хүртэл ажилласан. Үүний дараа 1992 оны 6 дугаар сараас 1993 оны 3 сар хүртэл Л.Дашцэрэн ажилласан. 1993 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, хэлтсийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Татварын хэлтсийн анхны даргаар Л.Дашцэрэн томилогдон, 1993 оны 3 дугаар сараас  2008 оны 12 сар  хүртэл ажилласан байна. 2008 оны 12 дугаар сараас 2013 оны 3 сар хүртэл Ж.Эрдэнэбилэг/ хэлтсийн дарга/, 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 12 сар хүртэл Ц.Рэгзэнбазар / хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч/, 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 10 сар хүртэл О.Уранчимэг /хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч/, 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 01 сар хүртэл Ч.Цэрэндорж /хэлтсийн дарга/, 2017 оны 01 сараас өнөөг хүртэл Б.Өлзийсайхан /хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч/  ажиллаж байна.

 

4.    Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл

 

1991 онд байгуулагдсан цагаасаа эхлэн татварын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллаж ирсэн.

 

1992 оны 10 сард хотын АХГЗ-ны 95 дугаар тогтоолоор татварын алба, албан татварын тухай хуулийг ард иргэд, ААН-д сурталчилан ойлгуулах, хууль хяналтын байгууллагатай хамтарсан үзлэг, шалгалт зохион байгуулах, тайлан баланс, тогтмолжуулах, жижиг ААН-ын нягтлан бодогч нарыг дамжаагаар сургаж, бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан. Өөрөөр хэлбэл анхы албан татварын хууль хэрэгжүүлэх нөхцлийг ард иргэд жижиг ААН-д сурталчилан ойлгуулах ажлыг зохион байгуулдаг байсан билээ.

 

2008 онд Татварын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдсанаар “Татварын албаны үндсэн чиг үүрэг”-ийг 22 дугаар зүйлд хуульчлан тусгасан түүхтэй. Энэхүү чиг үүргийг тодруулан томъёолбоос:

 

1.    Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах

 

2.    Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих

 

3.    Улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх   

 

 

 

5.    Нийгэм дэх санхүү, эдийн засгийн амьдралд голлох байр суурийг татварын алба эзэлдэгт маргах хүн үгүй бизээ

 

Улс болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж улсынхаа эдийн засгийн гол артерийн судас нь болж, бусад бүх салбарын бүтээн байгуулалтын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг босгож байдгийнхаа хувьд нийгэмд нилээдгүй чухал байр суурийг эзэлдэг билээ.

 

Орон нутгийн хувьд тухайн жилийн төсвийн зарцуулалтыг санхүүжүүлэх эх үүсвэрийн орлогын 95 ба түүнээс дээш хувийг татварын алба татварын орлогоор гүйцэтгэдэг байна.

 

Тус албыг харъяалдаг Сангийн яам нь Монгол улсын үндсэн чиглэлийн яамд багтдаг нь үүний тод нотолгоо юм.

 

“Төр буй дор татвар оршимой

 

Татвар буй дор төр оршимой”

 

Байгууллага минь амжилтаар дүүрэн,хамт олон минь шагналаар баян

 

Тус байгууллага нь хамт олны идэвхи зүтгэл, үүсгэл санаачлага, ажлынхаа үр дүнгээр дараах амжилтуудыг гаргасан байна. Түүхчлэн жагсаавал:

 

Аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр:

 

1994 онд “Оны шагналтан байгууллага”

 

2001 онд  2-р байр

 

2003 онд 3-р байр

 

2004 онд 1-р байр

 

2005 онд 4-р байр 

 

2007 онд 2-р байр

 

2014 онд 1-р байр

 

2015 онд 1-р байр

 

2016 онд 1-р байранд тус тус шалгарч байлаа.

 

Түүнчлэн Улсын архив, бичиг хэргийн үзлэгээр:

 

2000 онд 2-р байр

 

2015 онд 1-р байрыг тус тус  аймагтаа эзэлсэн.

 

Татварын албаны системийн хэмжээнд дараах амжилтуудыг үзүүлж байв. Үүнд:  

 

1993 онд 3-р байр

 

1994 онд 6-р байр

 

1995 онд 2-р байр

 

1996 онд 7-р байр

 

1997 онд 2-р байр

 

2000 онд 1-р байр

 

2004 онд 6-р байр

 

2005 онд 8-р байр

 

2015 онд 10-р байр

 

2016 онд –р байр  тус тус эзлэж байжээ.

 

2014 онд Үндэсний татварын албаны хэмжээнд “Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа” сэдэвт уралдаан зарлагдаж тус хэлтэс нэгдүгээр байр эзэлж байв.

 

2015 онд Татварын албадын дунд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг бүтээлч, шинэлэг байдлаар хийх тухай болзолт уралдаан зарлагдаж тус хэлтэс хоёрдугаар байр эзлэж байлаа.