Татварын ерөнхий газраас 2018 оныг ““Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, Чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ”-ний  жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Орхон аймгийн Татварын хэлтэс нь 5 стратеги зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


ЗОРИЛТ.1. “Татварын эрх зүйн олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгоход шийдвэр гаргах түвшиний байгууллагад дэмжлэг үзүүлж, хууль хэрэгжүүлэх арга зүйг сайжруулах, холбогдох судалгаа, санал, зөвлөмжийг мэргэшлийн өндөр түвшинд боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх”

ЗОРИЛТ.2. “Татварын албаны үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, татварын албаны цогц мэдээллийн системийг бий болгох, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийг боловсронгуй болгох, татвар төлөгчид шуурхай үйлчилгээ үзүүлэх, статистик болон хөндлөнгийн мэдээллийн сангийн ашиглалтыг дээшлүүлэх, эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт шалгалтын тогтолцоог зах зээлийн сегмент тус бүрээр олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах замаар татварын суурийг өргөжүүлэх, далд эдийн засгийг бууруулах, улс орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх, татварын өр барагдуулах түвшинг дээшлүүлэх”

ЗОРИЛТ.3. “Татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлж, татвар төлөгч бүрт хүрсэн татварын цогц үйлчилгээг хэвшүүлэх, татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, татварын хууль тогтоомж, үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх”

ЗОРИЛТ.4. “Татварын албаны хэмжээнд хүний нөөцийн бодлогыг шинэчлэн тодорхойлох, бүх шатны сургалт зохион байгуулах, ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, санхүү, хөрөнгө оруулалтын зохистой бодлогыг хэрэгжүүлэх эрх хэмжээний хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах”  

ЗОРИЛТ.5 “Татварын хууль, тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, дотоод аудитыг бэхжүүлэх”