Тайлангийн цаг тоолол

Түгээмэл асуулт

Бүгд
И-баримтын сугалаанд хожсон мөнгө хэзээ орох вэ? Дэлгэрэнгүй

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 4.10. Хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугаалны урамшуулалаас татгалзсанд тооцно:.... 7.1. Сугалаанд оролцогч нь сугаалны тохирлоор хожсон урамшуулалаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан дараах харъяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:.... 7.1.1. Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ ….. ( …….) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ:….. 7.1.2. Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ 1500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө:….. 7.1.3. Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:….. 7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно.

Хувь хүн хэдэн төгрөгний орлоготой бол хялбаршуулс... Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Мөн хуулийн 15.7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар төлөгч энэ хуулийн 15.6-д заасан хүсэлт гаргахгүй. Хуулийн заалтыг харахаар бол энд дарна уу

И-баримтын нууц үгээ яаж мэдэх вэ? Дэлгэрэнгүй

Та и-баримтны нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол 1-рт Бүртгэлтэй утаснаасаа 131313 дугаар руу ? тэмдэг мессежээр илгээж 2-рт Бүртгэлтэй e-mail хаягаараа “НУУЦ ҮГ МАРТСАН” холбоосоор орж нэвтрэх нэр, нууц үгээ сэргээх боломжтой. Хэрэв гар утасны дугаар, e-mail хаягаа ашиглахаа больсон бол иргэний үнэмлэхний харьяа татварын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс өөрийн биеэр очиж авах боломжтой.

И-баримтын системд дансны мэдээллээ буруу оруулсан... Дэлгэрэнгүй

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.1-д Мэдэгдэл хүргүүлснээс хойш албан татвар төлөгч нь 20 хоногийн дотор мэдээллээ залруулан баталгаажуулна.

И-баримтын системд дансны мэдээллээ засварласан ур... Дэлгэрэнгүй

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.12. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа залруулгын гүйлгээний хүсэлтийг Төрийн санд хүргүүлнэ.

И-баримтын системд урамшуулал “боловсруулагдаж буй... Дэлгэрэнгүй

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.16.1. “боловсруулагдаж буй” буцаан олгогдох албан татварын хэмжээ хянагдаж байна.

И-баримтын системд урамшуулал “баталгаажсан” төлөв... Дэлгэрэнгүй

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.16.2. “баталгаажсан” хянасан дүнг баталгаажуулсан;

И-баримтын системд урамшуулал “урамшууллыг шилжүүл... Дэлгэрэнгүй

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.16.3. “урамшууллыг шилжүүлэхээр хүлээгдэж буй” баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд хүргүүлсэн;

Орон сууцны хөнгөлөлт эдлэхэд ямар тайлан илгээх в... Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тайланг /ТТ-06/ гаргана. Тайланг гарахдаа эхлээд нүүр тайлангаа хадгална. Дараа нь мэдээ хэсэгт орж бөглөнө. Тайлан гаргахаар бол энд дарна уу.

Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд з... Дэлгэрэнгүй

ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.Мөн хуулийн “23.14.Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд энэ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно.” гэж заасан тул албан татвар төлөөгүй, тайлагнасан ногдлыг бүрэн төлөөгүй бол хөнгөлөлтөд хамрагдахгүй. Иймд тайлагнасан татварыг бүрэн төлсөн тохиолдолд тухайн дүнгээс хэтрүүлэхгүй хөнгөлөлт эдэлнэ. Хуулийн заалтыг энд дарж харна уу.

Хөрөнгийн үнэлгээний тайлан гэж юу вэ? Дэлгэрэнгүй

ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна гэж заасан. Иймд хувьдаа орон сууц барьсан бол материал худалдан авсан төлбөрийн баримт, эсхүл хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагаар хийлгэсэн үнэлгээний тайланг хэлнэ. Хуулийн заалтыг харахаар бол энд дарна уу.

Орон сууцны хөнгөлөлт эдлэхэд төлбөрийн баримт гэс... Дэлгэрэнгүй

Хувь хүний амьдран сууж байсан орон сууц худалдан авсан бол ХХОАТ-ын 10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого буюу хуулийн 21.2.1-д заасны дагуу 2 хувийн татвар төлсөн баримтаар хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

Харин гэрчилгээ гараагүй шинээр барьсан орон сууц, байр хувь хүнээс авсан бол төлбөрийн баримт заавал авах шаардлагатай.

Үл хөдлөхийн гэрчилгээ банкинд байгаа тохиолдолд я... Дэлгэрэнгүй

Таны өмчлөлд бүртгэлтэй байгаа Үл хөдлөхийн /Үл хөдлөх эдд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн/ гэрчилгээ банкны барьцаанд үл хамааран та татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Цахим татварын системийн мэдээ хэсэгт ҮХХ-ийн гэрчилгээний Ү серийн дугаарыг оруулахад системээс автоматаар дуудагдана.

2018 онд байрны гэрчилгээ гараад хөнгөлөлт эдлээгү... Дэлгэрэнгүй

“Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 1.3-д Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацааг баримтлана гэж заасан. ТЕХ-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байгаа бол хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Мөн ХХОАТ-ын тухай хуулийн 23.4-д зөвхөн амьдран суух зориулалтаар анх удаа худалдан авсан орон сууц, орон сууцны барилга барьсан гэж заасан байгааг анхаарах зүйтэй. Мөн хуулийн дагуу 2020-01-01 ээс өмнөх худалдан авсан бол татварын чөлөөлөлтөд хамрагдах бөгөөд чөлөөлөлтийн хэмжээ 30 хүртлэх сая төгрөгийн орлогод хамаарна.

Сургалтын төлбөр, байрны хөнгөлөлтийг давхар авч б... Дэлгэрэнгүй

ХХОАТ-ын 23.4, 23.5, 23.6-д заасан сургалтын төлбөр болон орон сууцны хөнгөлөлтийг хамтад нь эдлэж болно.

Малчин хүн шинэ байр авсан бол хөнгөлөлт чөлөөлөлт... Дэлгэрэнгүй

ХХОАТ-ын тухай хуулийн 24.4-д заасан хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Албан татварын хөнгөлөлтийг ХХОАТ-ын тухай хуулийн 23.14-д Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй, 27.5. албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэж заасан.

Машины татвараа хэрхэн төлөх вэ? Дэлгэрэнгүй

Та и-баримтын аппликейшн, smartcar.mn, itax.mta.mn, etax.mta.mn мөн интернэт банкныхаа төлөлт хэсэг рүү ороод татвар төлөх цэсээ сонгоод хөрөнгийн дугаар дээрээ автомашины улсын дугаарыг бичээд төлж болно

Үл хөдлөх хөрөнгийн татвараа хэрхэн төлөх вэ? Дэлгэрэнгүй

Та и-баримтын аппликейшн, болон интернэт банкныхаа төлөлт хэсэг рүү ороод татвар төлөх цэсээ сонгоод нэхэмжлэлийн дугаараа бичээд төлж болно

Үл хөдлөх хөрөнгө борлуулсан татвараа яаж төлөх вэ... Дэлгэрэнгүй

Та itax.mta.mn хаягаар орж төлбөрийн даалгавар үүсгээд интернэт банкныхаа төлөлт хэсэг рүү ороод татвар төлөх цэсээ сонгоод төлбөрийн даалгаврын дугаараа бичээд төлнө. Аль эсвэл ойрцоох банкинд төлбөрийн даалгаврын дугаарын дагуу төлж болно. Төлбөрийн даалгавар үүсгэх бол энд  дарна уу.

Газрын төлбөрөө яаж төлөх вэ? Дэлгэрэнгүй

Та и-баримтын аппликейшн, эсвэл интернэт банкныхаа төлөлт хэсэг рүү ороод татвар төлөх цэсээ сонгоод нэхэмжлэлийн дугаараа бичээд төлнө. Мөн өөрт ойрхон банкны салбар дээр очоод нэхэмжлэлийн дугаарын дагуу төлбөрөө төлж болно

Улсын тэмдэгтийн хураамж хэрхэн хаана төлөх вэ? Дэлгэрэнгүй

Та itax.mta.mn-д төлбөрийн даалгавраа үүсгээд интернэт банкныхаа төлөлт хэсэг рүү ороод татвар төлөх цэсээ сонгоод төлбөрийн даалгаврын дугаараа бичээд төлнө. Эсвэл өөрт ойрхон банкны салбар дээр очоод төлбөрийн даалгаврын дагуу төлж болно. Төлбөрийн даалгавар үүсгэхээр бол энд дарна уу.

Галт зэвсгийн албан татвар яаж төлөх вэ? Дэлгэрэнгүй

Та и-баримтын аппликейшн болон интернэт банкныхаа төлөлт хэсэг рүү ороод татвар төлөх цэсээ сонгоод нэхэмжлэлийн дугаараа бичээд төлнө. Эсвэл өөрт ойрхон банкны салбар дээр очоод төлж болно

ҮШ-ийн тайлан Дэлгэрэнгүй

Хариулт: ТЕХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу тайлангийн ногдолыг бууруулах бол нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтыг засварлан үнэ шилжилтийн тайлан болон бусад тайлангийн хамт ирүүлнэ.

ҮШ-ийн тайлан Дэлгэрэнгүй

Монгол Улсад бүртгэлтэй хоёр харилцан хамааралтай этгээдийн нэг нь үнэ шилжилтийн тохируулгаар татварын суурийг өсгөсөн бол нөгөө этгээд энэ тохируулгад үндэслэн татварын суурийг бууруулах үнэ шилжилтийн тохируулгыг хийхгүй. Учир нь ТЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Сангийн сайдын 2019 оны 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ын 2.2-т заасны дагуу татварын суурийг бууруулах аливаа тохируулгыг хийхгүй байх зохицуулалттай. Харин мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан тайлан засварлах эрхийн хүрээнд дараагийн тайлант жилд багтаан холбогдох засварыг хийж болох бөгөөд, 31.2-т заасны дагуу тайлангийн ногдолыг бууруулах бол нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтыг засварлан тайлангийн хамт ирүүлнэ.

Цалин хөдөлмөрийн хөлс Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна:

7.1.1.ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;

7.1.2.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;

7.1.3.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;

7.1.4.төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;

7.1.5.гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;

7.1.6.үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;

7.1.7.хоол, унааны мөнгө.

Хуулийн заалтыг энд дарж харна уу

Үйл ажиллагааны орлого Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн

8.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна:

           8.1.1.бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого;

           8.1.2.хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;

           8.1.3.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;

           8.1.4.эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээ.

8.2.Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.

Хуулын заалтыг  энд дарж харна уу

Хөрөнгийн орлого Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

9.1.Хөрөнгийн орлогод дараах орлогыг хамруулна:

             9.1.1.хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;

             9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;

             9.1.3.ногдол ашгийн орлого;

             9.1.4.хүүгийн орлого.

9.2.Эрхийн шимтгэлийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.2-т заасныг хамааруулна.

9.3.Ногдол ашгийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.3-т заасныг хамааруулна.

9.4.Хүүгийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасныг хамааруулна.

Хуулийн заалтыг энд дарж харна уу.

Хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн

10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна:

        10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

        10.1.2.газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

        10.1.3.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

        10.1.4.хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого.

10.2.Биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар төлөгч өөрийн эдийн бус хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бусдад шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.

Хуулийн заалтыг  энд дарж харна уу.

Шууд бус орлого Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

11.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод хамруулна:

                  11.1.1.үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;

                  11.1.2.орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;

                  11.1.3.үзвэр үйлчилгээний олговор;

                  11.1.4.ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;

                  11.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;

                  11.1.6.арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

                  11.1.7.ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11.2.7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж;

                  11.1.8.гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;

                  11.1.9.Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;

                  11.1.10.эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;

                  11.1.11.энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасантай адилтгах бусад орлого.

Хуулийн заалтыг  энд дарж харна уу

Бусад орлого Дэлгэрэнгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн

12.1.Энэ хуулийн 6.3.6-д заасан орлогод дараах орлогыг хамруулна:

            12.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;

            12.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого;

            12.1.3.бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого 

Хуулийн заалтыг энд дарж харна уу

Татварын боловсрол

Бүгд
ХХОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар албан татвараас 100% чөлөөлөгдөнө.
ХХОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар албан татвараас 100% чөлөөлөгдөнө.
ХХОАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ
ХХОАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ
2023 оны Шилдэг татвар төлөгчид
2023 оны Шилдэг татвар төлөгчид
Тази болон такс робот 2
Тази болон такс робот 2
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний олсон орлогод ногдох албан татварыг 100% чөлөөлнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний олсон орлогод ногдох албан татварыг 100% чөлөөлнө
Та үүнийг мэдэх үү ?
Та үүнийг мэдэх үү ?
Авлигын эсрэг нэгдье
Авлигын эсрэг нэгдье
ААНОАТ-ын хөнгөлөлт , чөлөөлөлтийн тухай
ААНОАТ-ын хөнгөлөлт , чөлөөлөлтийн тухай
НӨАТ  тухай хууль, хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай
НӨАТ тухай хууль, хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай
Татварын скорингоо өсгөж, эрсдэлийн үнэлгээгээ бууруулах
Татварын скорингоо өсгөж, эрсдэлийн үнэлгээгээ бууруулах

Мэдээллийн
ил тод байдал

Төрийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдал нь Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн болон эдгээр хуулиудтай нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн бичиг баримтаар зохицуулагдана.