Эрхэм зорилго

Татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөхөд ойлгомжтой, хялбар, тэгш, шударга байх.

АЛСЫН ХАРАА

Системийн хөгжлийг түүчээлж, манлайлагч татварын газар  байна.

ЧАНАРЫН БОДЛОГО

Татварын газар нь мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг хөгжүүлэн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай шуурхай үйлчилгээг хүргэж ажиллана.

ҮНЭТ ЗҮЙЛ:

 З– Зорилго нь чанарт суурилсан

     Ө– Өсөн дэвших бүтээлч санаачлагатай

         Г– Гүйцэтгэлийг хэрэгжүүлсэн

             И– Инноваци бүтээмжид чиглэсэн

                 И– Ирээдүйн эрсдэлээс сэргийлэх

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн доор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

 Үүнд:

Зорилт 1. Бүсчилсэн болон орон нутагт хэрэгжүүлэх татварын бодлогыг сурталчлан, татварын боловсролыг тасралтгүй түгээх

Зорилт 2. Засгийн газар, холбогдох байгууллагад  татварын бодлого боловсруулах, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Зорилт 3. Сегментийн стратегийг хэрэгжүүлж, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих

Зорилт 4. Санхүүгийн төлбөр тооцооны суурь болох төлбөрийн баримтын хэрэглээ, үр нөлөөг сайжруулж, цахим татварын тогтолцооны хүртээмжийг нэмэгдүүлэх

Зорилт 5. Ажлын туршлага, түншлэл, технологиор дамжуулан татварын хууль тогтоомжийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх

Зорилт 6. Оновчтой засаглал, дотоод хяналт, хараат бус хяналтаар дамжуулан шударга, хариуцлагатай байдлыг тасралтгүй сайжруулах

Зорилт 7. Төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шударга, ил тод, хариуцлагатай байдал, олон нийтийн татварын албанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, хуулийн тасгийн дарга  ТУБ Ц.Хонгорзул

Утас: 7511-1288  дотуур дугаар  247

Цахим шуудангийн хаяг:  orkhon@.mta.gov.mn