Эрдэнэт хотын АДХГЗ-ны даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот захирамжаар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн дэргэдэх Татварын тасгийг 4 орон тоотойгоор анх байгуулжээ.
Анхны тасгийн даргаар А.Хасаг, татварын байцаагчаар Г.Буяндэлгэр, Ж.Даниа, Б.Түдэв нар ажиллаж 1990 онд батлагдсан Албан татварын анхны хуулийг орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ.
Хувиараа аж ахуй эрхлэгчид болон ААН-үүд олшрон өсөхийн хэрээр Татварын тасгийн боловсон хүчнийг тэлж, Эрдэнэт хотын АДХГЗ-ны 62 тоот захирамжаар 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ж.Даниаг Татварын тасгийн даргаар, С.Жигжиддорж, Л.Дашцэрэн, Д.Зориг, Н.Батсүх, Н.Цэнд-Аюуш, Н.Даваасүрэн нарыг байцаагчаар тус тус томилсон байна.
Татварын багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 1993 оны 01 сарын 18-ны өдөр Хотын АХГЗ-ны 07 тоот тогтоолоор Татварын албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж 18 орон тоотой хэлтэс болгон өргөжүүлсэн.
Хотын АХГЗ-ны 1993 оны 03 сарын 19-ний өдрийн 47 тоот захирамжаар Эрдэнэт хотын Татварын хэлтсийн анхны даргаар Л.Дашцэрэнг томилсон бөгөөд тус хэлтэс нь 4 хэсэгтэй, авто хариуцсан байцаагчтай байв.
Монгол улсын Засгийн газрын 194 тоот тогтоолыг үндэслэн хотын АХГЗ-ны 1994 оны 02 сарын 01-ний өдрийн 2 тоот тогтоолоор АХГЗ-ны дэргэдэх Татварын хэлтсийг АХГЗ-ны бүтцээс гаргаж, Хотын Татварын хэлтэс болгосон. Татварын хэлтсийн даргаар Л.Дашцэрэн, Улсын байцаагчаар Ж.Даниа, П.Саран-Од, Д.Саранцэцэг, Б.Цэвээнсүрэн, Д.Зориг, Ц.Баатар, О.Содномпил, Ж.Бат-Очир, А.Дэнсмаа, В.Жаргалсайхан, Л.Батчулуун, С.Түмэнбаатар, Ч.Хас, Д.Буяндэлгэр, М.Цэнгэлмаа, Р.Маам, Н.Сувдмаа нар томилогдсон. Түүнчлэн Жаргалант хорооны байцаагчаар Д.Доржсүрэн, Хялганат хорооны байцаагчаар А.Насандэлгэр, Хэрэг бүртгэх тасгийн даргаар П.Бумжаа, Бичээч нярваар Д.Наранцэцэг , үйлчлэгчээр Ц.Дулмаа, жолоочоор И.Алтанманд нарыг тус тус томилон хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлсэн байна.
1994.03.20-нд Монгол улсын Татварын албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болов. Энэ үеэр Татварын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, үүний дагуу хэлтсийн даргын 11 тоот тушаал гарч, хэлтсийн бүтцийг Татвар хураалт, Үйлчилгээний тасаг, Татварын хэрэг бүртгэх тасаг, Татварын хяналт шалгалт, мэдээлэл боловсруулалтын тасаг, /Захиргаа аж ахуйн хэсэг/ гэсэн үндсэн 4 тасагтай 27 орон тоотой болгон өөрчлөн зохион байгуулжээ.
2004 онд тухайн үеийн Татвар хураалтын тасгийн дарга Д.Зоригийн санаачилгаар татвар төлөгчдөд нэг цэгээс үйлчлэх үйлчилгээг орон нутагт анх түрүүнд нэвтрүүлж, үйл ажиллагааг нь хэвшүүлсэн байна.
Татварын алба нь 2020 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Орхон аймгийн татварын хэлтэс нь Захиргаа, хуулийн тасаг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтнй харилцах тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг гэсэн 4 тасагтай болсон.
Орхон аймгийн татварын газар 2024 он 1-р улирлын байдлаар нийт 47 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд газрын даргаар Б.Цэвээнсүрэн, Захиргаа, хуулийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хонгорзул, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Д.Буяндэлгэр, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Ц.Өнөрмөнх, Татварын хяналт шалгалтын тасгийн даргаар Б.Сүнжидмаа нар ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа, хуулийн тасгийн дарга ТУБ Ц.Хонгорзул
Утас: 7511-1288 дотуур дугаар 247
Цахим шуудангийн хаяг: orkhon@.mta.gov.mn