Хувь хэмжээ

2024-09-13 Уншсан: 156

Албан татварын хэмжээ

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд Бусад сумд
1 2 дугуйтай мотоцикл 2 000-6 000 1 800-5 400
2 3 дугуйтай мотоцикл 1 500-9 000 2 800-8 400
 

  3

Суудлын автомашин:

 

а/ 2001 см3 хүртэл

б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

    16-48

    18-54      22-66

 

14-42

16-48 20-60

4 Микроавтобус /15 хүртэл суудалтай/ 35 000-105 000 28 000-84 000
5 Автобус 52 000-156 000 40 000-120 000
6 Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай

 

25 000-75 000

35 000-105 000

45 000-135 000

55 000-165 000

80 000-240 000

90 000-270 000

100 000-300 000

120 000-420 000

180 000-540 000

220 000-660 000

280 000-840 000

320 000-960 000

360 000-1 080 000

400 000-1 200 000

440 000-1 320 000 480 000-1 440 000

 

20 000-60 000

28 000-84 000

36 000-108 000

44 000-132 000

64 000-192 000

72 000-216 000

80 000-240 000

120 000-360 000

180 000-480 000

200 000-600 000

240 000-720 000

280 000-840 000

320 000-960 000

380 000-1 140 000

420 000-1 260 000 440 000-1 320 000

7 Тусгай зориулалтын автомашин 16 000-48 000 15 000-45 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 14 000-42 000 11 200-33 600
9 Бага оврын трактор 7 000-21 000 5 600-16 800
10 Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 5 500-16 500 5 500-16 500

2.Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.

1 хувиар татвар төлөх

Өмнөх жилийн үйл ажиллагааны орлого 50,0 сая төгрөг хүрээгүй бол;

Тайлант оны 3-р улиралд багтаан харьяалах татварын албандаа хүсэлт гаргаж зөвшөөрөгдснөөр дараагийн татварын жилээс эхлэн хялбаршуулсан горим ашиглан үйл ажиллагааны орлогын нийт дүнгээс 1%-ийн албан татвар төлж жилд 1 удаа тайлан ирүүлнэ.

Дараах албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч
  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах тээвэрлэх, борлуулах
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох
  • Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох
  • Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах

Албан татвар ногдох орлого 300,0 сая төгрөг хүртэл бол;

Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасан татвар ногдуулах орлогоос 1%- ийн албан татвар төлж жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ-ийн тухай хуульд заасны дагуу албан татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

Дараах салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хамаарахгүй

  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах тээвэрлэх, борлуулах
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох
  • Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах

10 хувиар татвар төлөх

Албан татвар ногдуулах орлого 6,0 тэрбум төгрөг хүртэл бол;

Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж 10%- ийн албан татвар төлөх ба жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.

10 болон 25 хувиар татвар төлөх

Албан татвар ногдох орлого 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол;

Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж татвар ногдуулах орлогын 6,0 тэрбум төгрөг хүртэлх дүнд 10% (600,0 сая төгрөг +), түүнээс дээших орлогод  25%- ийн албан татвар төлөх ба жилд 4 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.