Гадаадын иргэн

2024-09-13 Уншсан: 187

Гадаад улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх

Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн  25.2: 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.5-д заасан гадаадын иргэн, хувь хүнийг ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЖ татвар төлөгчийн дугаар олгоно. 

АНХААРАХ:  Гадаад иргэн та татварын албанд бүртгүүлэхдээ харьяалалтай татварын албанд очиж ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ДУГААР авна. Гадаад иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ ЛАТИН ҮСГЭЭР гадаад иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээх цонхыг бөглөнө. 

ДАВУУ ТАЛ: 

  • Гадаад улсын иргэн татварын албанд нэг удаа бүртгэгдэнэ. 
  • Цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үг бүртгүүлэх үед гар утас болон цахим хаягаар илгээгдэнэ. 
  • Нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол дахин авах боломжтой. 

Холбогдох линкүүд: etax.mta.mn 

Татвар төлөгчийн бүртгэлийн журам заавар

Байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох тухай Хичээл-11

Татварын алба шаардлагатай тохиолдолд дараах материалыг нэмэлтээр шаардана.  

            - Татвар төлөгчийн гадаад паспортын хуулбар 

             - Ажил олгогчтой хийсэн гэрээ 

             - Хувь хүний орлогын албан татварын тайлан 

             - Оршин суугчийн үнэмлэх /гадаадын иргэн харьяатын газраас/  

             - Бусад 

 Лавлагаа, тодорхойлолт авах 

     1. Татвар төлөгчийн гэрчилгээ авахдаа etax.mta.mn нэвтрэн орж үндсэн мэдээлэл цонхны доор хэсэгт байрлах гэрчилгээ татаж авах холбоос дээр дарж хэвлэж эсвэл хадгалж авна. 

      2. Оршин суугчийн гэрчилгээ авах хүсэлтийн маягтыг онлайн сайтаар болон имэйл хаягаар харьяа татварын албанд илгээнэ. 

      3. Оршин суугчийн тодорхойлолтыг зөвхөн давхар татварын гэрээний дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх зорилгоор ДТ-03 маягтаар харьяа татварын алба онлайнаар болон имэйлээр олгоно.