Агаарын бохирдлын төлбөр
Агаарын бохирдлын төлбөр төлөгч
Агаарын бохирдол: Хүрээлэн байгаа агаарт шууд хаягдсан, эсхүл физик, химийн урвалын дүнд шинээр үүсэж бий болсон бохирдуулах бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхийг хэлнэ.
- Түүхий нүүрс олборлогч
- Органик уусгагчийг үйлдвэрлэгч
- Органик уусгагчийг импортлогч
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч
- Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч
- Агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
Агаарын бохирдлын төлбөр ногдох зүйл, төлбөр ногдуулах биет нэгж
- түүхий нүүрсийг олборлоход килограммаар
- органик уусгагчийг үйлдвэрлэх, импортлоход килограммаар
- автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар
- агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар.
Агаарын бохирдлын төлбөрийн хувь, хэмжээ
- Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
- Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараахь байдлаар тогтооно:
|
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал |
CO2 хийн ялгарал (г/км) |
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/ |
|
A |
121-180 |
1800 |
|
Б |
181-250 |
2100 |
|
В |
251-350 |
3500 |
|
Г |
351-500 |
5000 |
|
Д |
501-750 |
7500 |
|
Е |
751-ээс дээш |
9500 |
Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
Агаарын бохирдлын төлбөр төлөгчийн төлөх, тайлагнах
- Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
- Төлбөр төлөгч нь үйлдвэрлэх, импортлох органик уусгагчид ногдох төлбөрийг химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахын өмнө харьяалах татварын албанд төлнө.
- Төлбөр төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэлтэй байна.
- Төлбөр төлөгч нь Агаарын тухай хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс тухайн жилд агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисд ногдох төлбөрийг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
Татварын Ерөнхий газрын даргын 2011 оны 06-р сарын 13-ны өдрийн 336 дугаар тушаалаар тайлангийн /ТТ-24(1), ТТ-24(2), ТТ-24(3), ТТ-24(4)/ маягтыг баталсан.