Ус бохирдуулсны төлбөр

2024-09-13 Уншсан: 127

Ус бохирдуулсны төлбөр төлөгч 

Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч

  • Иргэн
  • Аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.

Хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд, сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.

Ус бохирдуулсны төлбөр  ногдох зүйл 

  • Хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус
  • Ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлт ба төлбөрийн хэмжээ 

  • Хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;
  • Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;
  • Хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар
  • Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

 

Бохирдуулах бодис

 

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/

доод

дээд

Жинлэгдэх бодис

килограмм

50

1000

Органик бодис

килограмм

50

1000

Эрдэс бодис

килограмм

20

400

Хүнд металл

килограмм

500

10000

Аюултай бохирдуулах бодис

грамм

1000

10000

2019 оны Засгийн газрын 316 тоот тогтоолоор ус бохирдуулсны төлбөрийг хаягдал усан дахь бохирдуулах бодисын төрөл,  хэмжээнээс хамаарч 50-1000 төгрөгөөр тооцдог:

ҮЗҮҮЛЭЛТ

УС БОХИРДУУЛАХ БОДИСЫН ТӨРӨЛ

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Жинлэгдэх бодис

Органик

бодис

Эрдэс

бодис

Хүнд

металл

Аюултай

бодис

50төг/кг

50төг/кг

20төг/кг

500төг/кг

1000төг/гр

Ус бохирдуулсны төлбөрийг төлөх, тайлагнах 

  • Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.

Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 03-р сарын 17-ны өдрийн А/45 дугаар тушаалаар тайлангийн /ТТ-25(1), ТТ-25(2), ТТ-25(3), ТТ-25(4), ТТ-25(5), ТТ-25(6)/ маягтыг баталсан