Байгалийн нөөц ашигласны төлбөр

2024-09-13 Уншсан: 147

Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч 

Байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулна.

  • Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна
  • Сум, дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 10 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгнө. Татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
  • Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна.                                           

Байгалийн нөөц ашигласны төлбөр ногдох зүйл

*Ургамал ашигласны төлбөр ногдох зүйл

- нэн ховор ургамал, ховор ургамал, элбэг ургамал

*Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл

- хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус

- уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус

- эмчилгээ, сувилгаа, халаалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан

- эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин

* Ойн нөөц ашигласны төлбөр ногдох зүйл

- Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлийн      хэрэглээний мод, түлээнд

- Ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд

 * Ан амьтны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл

- ахуйн зориулалтаар агнасан, барьсан

- үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан, барьсан

- тусгай зориулалтаар агнасан, барьсан  /соёл, шинжлэх ухаан, тусгай төлбөртэй/

 Байгалийн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт ба хувь, хэмжээ 

  • Байгалийн ургамлын нөөц
  • Ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг кг-аар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо,хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно
  • Ус, рашааны нөөц
  • Усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс
  • Хүн амын унд, ахуйн болон иргэн, ААНБ-ын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр
  • Эмчилгээ, сувилгааны зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг эмчлэн сувилуулсан хүн-хоногийн тоогоор
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг шоо метрээр
  • Ойн нөөц
  • Ургаа мод огтолж,хэрэглээний мод,түлээг нягт шоо метрээр, үзүүр мөчрийг сийрэг шоо метрээр
  • Ойгоос хожуул,унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж түлээ бэлтгэхэд сийрэг шоо метрээр
  • Хусны шүүсийг литрээр, бусад ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно.
  • Ан амьтаны нөөц
  • Үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг кг-аар
  • Ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих иргэнээс ширхгээр;
  • Ахуйн зориулалтаар агнах бусад амьтаны төлбөрийг толгой тутмын үнэлгээгээр
  • Ан амьтныг амьдаар нь барьж эзэмшин, гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоор;
  • Ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр;
  • Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу тогтоосон жишиг үнээр.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөх, тайлагнах 

  • Сум, дүүргийн Засаг дарга БНАТ хураах эрх бүхий албан тушаалтныг томилно. БНАТ-ийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлнө. БНАТ-ийн жилийн тайланг дараа оны 01-р сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушаана.

Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн А/230 дугаар тушаалаар тайлангийн /ТТ-16, ТТ-17(1), ТТ-17(2), ТТ-18, ТТ-19 / маягтуудыг баталсан.

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан   ТТ-16

Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-17(1)

Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-17(2)

Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-18

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-19 маягт