Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч
Түгээмэл тархацтай ашигт малтмал: Зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлал;
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал төрийн өмч бөгөөд төр өмчлөгчийн хувьд хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.
А/ Ашиглалтын тусгай зөвшөөрөл,
Б/ Хайгуулын тусгай зөвшөөрөл гэсэн 2 төрлийн зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
Түгэээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөлтэй этгээд төлбөр төлөгч байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдох зүйл
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрнь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, тайлагнах
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн мэдээг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана./
Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 03-р сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар тайлангийн /ТТ-26/ маягтыг баталсан.