ҮХЭХБорлуулсаны албан татвар төлөх
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд татвар хэрхэн төлөх вэ
Хөрөнгө борлуулж байгаа болон худалдан авч байгаа иргэд татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна.
Худалдан авч байгаа иргэн нь тухайн ҮХЭХөрөнгө байршиж буй нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна.
| № |
Борлуулагч |
Худалдан авагч |
Суутган төлөгч |
|
1 |
Иргэн |
Иргэн |
Худалдан авагч төлбөрийн даалгавар үүсгэн төлнө |
|
2 |
Иргэн |
Хуулийн этгээд |
Худалдан авагч нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын төрлөөр урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэж төлнө. |
|
3 |
Хуулийн этгээд |
Иргэн |
Худалдан авагч төлбөрийн даалгавар үүсгэн төлнө |
|
4 |
Хуулийн этгээд |
Хуулийн этгээд |
Худалдан авагч нь суутган төлөгчийн ААН-д олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын төрлөөр урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэн төлнө. |
Та Төрийн байгууллагаас авах үйлчилгээний төлбөр, хураамжийг төлөхдөө төлбөрийн даалгавар үүсгэж төлөх боломжтой.
Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны албан татвар төлөх бол нэхэмжлэх үүсгэн төлнө.
Татвар төлөгч та нэхэмжлэх үүсгэн татвар төлөх бол дараах зааврын дагуу татвараа төлнө үү.