Газрын эрх шилжүүлсэн
Газрын эрх шилжүүлсэн төлбөр төлөх
Банкаар төлөх
Та банкинд очиж татвар төлөгчийн дугаарыг хэлж, өөрийн нэр дээр үүссэн нэхэмжлэх байгаа эсэхийг лавлан нэхэмжлэх үүссэн байвал тухайн нэхэмжлэхийн дагуу татвараа төлнө. Хэрэв нэхэмжлэхийн дугаараа мэдэж байгаа бол тухайн нэхэмжлэхийн дугаараар татвараа төлнө.
Интернет банкаар төлөх
Татвар төлөгч та интернет банкаар татвараа төлөхийн тулд ХААН, ХАС, Голомт, ХХБ, Төрийн банканд интернет банкны эрхтэй байх шаардлагатай. Татвараа төлөхдөө интернет банкны эрхээр орж “татвар төлөх” цэсийг сонгон “нэхэмжлэхийн дугаар”-ыг оруулж татвар төлөх товчийг дарж төлөлт хийнэ. Мөн хөрөнгийн дугаар ашиглан татвараа төлөх боломжтой.
Цахим татварын системээр төлөх/etax.mta.mn/
Та татварын албаны https://etax.mta.mn/ сайтаар нэвтэрч Татвар төлөх цэс рүү хандсанаар “Нэхэмжлэх төлөх “ цонх гарч ирнэ. Тус цонхонд таны төлвөл зохих татварын нэхэмжлэлүүд үүссэн байна. Үүссэн нэхэмжлэх цэсэнд татвар төлөх товч байх ба тухайн товчийг дарснаар татвар төлөх төрлүүд гарч ирнэ. Өөрийн татвар төлөх боломжтой төлвийг сонгон татвараа төлнө.
Цахим төлбөрийн баримтын системээр төлөх /ebarimt.mn/
Та ebarimt.mn аппликэйшнийг ашиглан төлбөр төлөх бол аппликэйшнруугаа нэвтэрч “Үйлчилгээ” цэсийг сонгон “Нэхэмжлэх” цонхийг нээснээр таны нэхэмжлэлүүд үүссэн байна. Үүссэн нэхэмжлэхийн дагуу татвараа төлнө.
Төрийн үйлчилгээний портал систем/e-mongolia.mn/
e-mongolia.mn системд нэвтэрч “Үйлчилгээ” цэсийг сонгон “Татварын байгууллага” цэс рүү орсноор таны төлөх татварууд харагдана. Та өөрийн хамаарал бүхий татварын төрлөө сонгон төлбөр төлөх товчийг даран төлбөрөө төлөх боломжтой.
ГЭРЭГЭ киоск машин ашиглан төлөх
Хэрвээ та киоск машин ашиглан төлбөрөө төлөх бол хөрөнгийн дугаар болон нэхэмжлэхийн дугаар ашиглан төлөлт хийнэ.
Хөдөлгөөнт пос төхөөрөмжөөр төлөх
Татварын албанд ашиглаж буй пос төхөөрөмжинд банкны карт уншуулан татвараа төлөх боломжтой.