Бусад орлого
Ямар төрлийн орлогууд хамаарах вэ
- Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого
- Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого
Орлогыг хэрхэн тодорхойлох вэ
- Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр
Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр үйл ажиллагааны орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.
Хувь, хэмжээ
Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогын тухайн орлогын дүнд 5 хувиар тооцож, албан татвар ногдуулна.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогын тухайн орлогын дүнд 40 хувиар тооцож, албан татвар ногдуулна.
Албан татварыг өөрөө тодорхойлж, төсөвт төлөх
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон орлогод 5 хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, албан татварыг холбогдох төсөвт төлнө
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад орлогод 40 хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, албан татварыг холбогдох төсөвт төлнө.
Тайлан хүргүүлэх хугацаа
Суутган төлөгч
ХХОАТТХуульд заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч нь гадаад улсад олсон ХХОАТТХуулийн дагуу тодорхойлсон бусад орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.